info@vet.orkhon.gov.mn      (+976) 7035-0099, (+976) 7035-9353

Сэг, зэм устгалын ажил аймгийн хэмжээнд 91.4%-ийн гүйцэтгэлтэй хэрэгжиж байна.


ХХААХҮ-ийн Сайдын 2024 оны 01 дүгээр албан даалгавар, аймгийн Онцгой комиссийн 2024 оны 04 дүгээр хуралдааны шийдвэр, Засаг даргын 2024 оны А/161 дүгээр захирамж, газрын даргын 2024 оны А/05 дугаар тушаал, Баян-Өндөр сумын Засаг даргын 2024 оны А/72, Жаргалант сумын Засаг даргын 2024 оны А/83 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар нийт 4807 малын сэг, зэмийг цуглуулж, булж устгаж, устгалын болон бэлчээрийн 57.1 мян,мкв талбайд ариутгал, халдваргүйтгэл хийсэн. Сэг, зэм устгалын ажил аймгийн хэмжээнд 91.4% гүйцэтгэлтэй хэрэгжиж байна. Тус арга хэмжээнд Мал эмнэлгийн газраас малын эмч 12, жолооч-2, Байгаль орчин аялал жуулчлалын газрын байгаль хамгаалагч-4, сумдын ЗДТГ-ын 4 мэргэжилтэн, туслах ажилтан 30 нийт 52 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллаж байна. Тус арга хэмжээг 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд зохион байгуулна.

Орчны цэвэрлэгээ:

Мал эмнэлгийн газрын албан хаагчид 2024 оны 04 дүгээр сарын 04-ны өдөр Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газраас хуваарилсан нийтийн эзэмшлийн талбайд цэвэрлэгээ хийсэн. Хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт хаясан. Нийтийн цэвэрлэгээнд байгууллагын 12 албан хаагч хамрагдсан.

Мөн Захиргааны III дугаар байрын гадна орчны нийтийн эзэмшлийн зам, талбайг цэвэрлэж, хог хаягдлыг зориулалтын цэгт хаясан.

  Байршил

  Холбоо барих
  Мал эмнэлгийн газар

Хаяг: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Зэст баг,  Захиргааны III байр 3 дугаар давхарт төв оффис, 1 дүгээр давхарт Мал эмнэлгийн лаборатори байрлаж байна.

Утас : (+976) 7035-0099, (+976) 7035-9353
И-мэйл : info@vet.orkhon.gov.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00