info@vet.orkhon.gov.mn      (+976) 7035-0099, (+976) 7035-9353

"Олон онц" ХХК


Image

Тус компани нь 1999 оны 05 дугаар сард аймгийн Засаг даргын 174 дүгээр захирамжаар Баян-Өндөр суманд “Олон онц” нэртэйгээр анхны хувийн мал эмнэлэг болон байгуулагдаж 20  гаруй жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж  байна.

Одоогийн хамт олон:

  • Д.Даваа-Захирал, малын их эмч
  • Д.Цэцэгмаа-Менежер, эмийн сангийн эрхлэгч
  • Э.Мөнх-Эрдэнэ-Техникч ХААИС-ийн 5-р курс/
  • Г.Баасанхүү-Техникч
  • Т.Пүрэвдорж-Оператор,туслах ажилтан

Манай эмч нар 5-22 жил болсон мэдлэг туршлагатай эмч нар ажиллаж байна.

Компанийг байгуулсан анхдагчид:

  • Д.Даваа- Захирал
  • /Л.Алтан/- менежер
  • Э.Батжанцан- МХГ-ын мал эмнэлгийн улсын байцагч
  • Д.Энхтуяа-Хувиараа бизнес эрхлэгч 

 Тус  компанид ажиллаж байсан малын эмч, мэргэжилтнүүд:

- З.Буйдад -Малын их эмч /одоо Увс аймгийн Наранбулаг сумын мал эмнэлгийн тасгийн дарга/

-  Ю.Отгонбаяр -Туслах ажилтан /одоо тус сумын мал эмнэлгийн жолооч/

- Б.Галиндив - Малын их эмч /одоо төслийн удирдагч Рид /доктор/

- Б.Алтангэрэл -Малын их эмч /одоо аймгийн МХГ-ын мал эмнэлгийн улсын байцаагч/

-  М.Амараа-Малын бага эмч /одоо бизнесмэн/ 

- Б.Зоригтбаатар- Малын их эмч /одоо Мон-Гема махны үйлдвэрийн малын их эмч/

-  Б.Тэгшсайхан -Малын бага эмч
- С.Даваасүрэн- Малын бага эмч
- |А.Гаанжуур| - Малын бага эмч

-  Б.Доржханд- Малын бага эмч /одоо тэтгэвэрт/
-  А.Гэрэлээ-Техникч /одоо малчин/
Байгуулагдсан цагаасаа аймгийн ХХААГ, МЭГ, Баян-Өндөр сумтай хамтарсан гурвалсан гэрээ байгуулан 18-35 мянган толгой мал бүхий малчидтай мал эмнэлэг үржлийн үйлчилгээ явуулахаар гэрээ хэлцэл хийж үр дүнтэй ажилллаж  байна.

- 20-н жилийн хугацаанд давхардсан тоогоор 4 сая гаруй малыг халдварт болон паразиттах өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилга, туулгалтанд хамруулж эрүүлжүүлсэн.

- 30 гаруй сая төгрөгийн төсөвт өртөгтэй мал эмнэлгийн байр, эм бэлдмэлийн нөөцийн агуулах, бичил лабораторийн барилгыг барьж ашиглалтанд оруулсан.

1,2,3- Мал эмнэлгийн албан ажлын өрөө, эмийн нөөцийн агуулах, бичил лаборатори

4- гурван машины граш 5-шилэн хүлэмж 

6,7,8- эмч мэргэжилтэнгүүдийн амралтын байр

9,10,13- малын үзлэгийн хашаа

11- хурдан морины нэмэлт тэжээлийн агуулах

Малчдад үйлчилдэг нутгийн зураглал эпизотоологийн тэмдэглэл

Байгуулагдсан цагаас хойш 4 төслийг хэрэгжүүлээд байна Үүнд:

1.  Монгол Улсын Засгийн газрын дэд хөтөлбөр Шилмэл хээлтүүлэгч Баяд омгийн хурган хуц, Өлгийн улаан омгийн ухна ишиг бойжуулах төсөл /2005-2007 он 3 жил/

2. Цөм сүргийн малыг үржүүлэх үржлийн өсвөр хээлтүүлэгч бойжуулах төсөл 2011-2015 он 5-н жил

3. Малын эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх сүлжээ төсөл /2011-2014 он 3-н жил/

4. “Дэмжлэгээр дэвжинэ” мал эмнэлгийг дэмжих төсөл /2016-2010 он 5-н жил/

Малчдын захиалгаар бойжуулсан Баяд, Өлгийн улаан омгийн хуц, ухнаас Улаанбаатар болон орон нутгийн
хамтарсан шилмэл эцэг малын үзэсгэлэн худалдаанаас алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн.

Мал эмнэлгийн эмийн тендерт шалгарсан Монгол малд тохиромжтой эм тариа био бэлдмэлээс бүрдсэн мал, амьтны эмийн санг ажиллуулж, малчин, мал бүхий иргэд, хөдөлмөрчид үйлчилж зохих ёсны талархал хүлээж байна.

Орхон аймгийн  МСУХ, Хурдан морь сонирхогчидтой хамтран ажиллаж шаардлагатай эм бэлдмэл нэмэлт тэжээлээр хангаж мэргэжлийн зөвлөгөөг өгч ажиллаж байна. Дээрх ажлуудаас гадна төр захиргаа, аж ахуй нэгж, компаниудтай ажил мэргэжлийн чиглэлээр болон мал эмнэлэг үржлийн ажил үйлчилгээ эм бэлдмэлийн талаар байнгын холбоотой ажиллаж байна. 

Манай малын эмч мэргэжилтнүүдээс 20-н жилийн хугацаанд дараах шагналтнууд төрсөн. Үүнд: ЦГУ1О, ХГУТО, АГО болон Санхүү банкны тэргүүний ажилтан, ХХАА-н Тэргүүний ажилтан, МУЗН-ийн Нигүүсэл алт, мөнгөн медаль тус
нийгэмлэгийн их хуралд 70-н жилийн ойн төлөөлөгч, аймаг, сумын мал аж ахуйн аварга, аймгийн Иргэдийн хурал, Засаг даргын шагналтнууд олноороо төрөн гарсан.

Манай хаяг: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Дэнж баг зүүн дэнжийн 1-18

Утас: 99357671, 99558045

 

  Байршил

  Холбоо барих
  Мал эмнэлгийн газар

Хаяг: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Зэст баг,  Захиргааны III байр 3 дугаар давхарт төв оффис, 1 дүгээр давхарт Мал эмнэлгийн лаборатори байрлаж байна.

Утас : (+976) 7035-0099, (+976) 7035-9353
И-мэйл : info@vet.orkhon.gov.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00