info@vet.orkhon.gov.mn      (+976) 7035-0099, (+976) 7035-9353

"ЭМЭ" ХХК


Image

Монголын мал эмнэлгийн нэгдсэн систем зах зээлийн хөгжлийн явцад задарсантай холбогдуулан 1999 оноос манай аймгийн мал аж ахуйн хэлтэс хувийн хэвшилд шилжиж, тэнд ажиллаж байсан олон эмч нар ажилгүй болсон. Ажилгүй болсон эмч нараа ажлын байраар хангах үүднээс үйлдвэр давамгайлсан аймгийн үйлдвэрийн бүс нутаг дэвсгэрийн чиглэлд мал эмнэлгийн ажил үйлчилгээ эрхлэх зорилгоор 1999 оны 7 дугаар сард Орхон аймгийн засаг даргын захирамжаар “ЭМЭ” ХХК-ийг байгуулан малын их эмч 3, малын бага эмч 1, туслах ажилтан 1 бүгд 5 орон тоотойгоор байгуулагдан өнөөдрийг хүртэл ажил үйлчилгээгээ эрхэлж байна.

Хувийн хэвшлийн мал эмнэлгийн лабораторийг хөгжүүлэн, бэхжүүлэх, стандартын шаардлага хангах үүднээс 2000 оноос эхлэн Стандарт хэмжил зүйн газар, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатриор 2 дахь удаагаа 150-17025 стандартын дагуу сорилт шинжилгээ хийх эрх авч, баталгаажуулан ажилласан. Аймгийн мал эмнэлэг байхгүй, мал эмнэлгийн салбарын бодлого алдагдаж байсан тул задарсан системээ унагахгүй босгож ирэх зорилгоор өөртөө байсан бүхий нөөц бололцоогоо дайчилан ажиллаж, мал эмнэлгийн чиглэлийн бүх шинжилгээг хийж, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, хүн амыг эрүүл хүнсээр хангахад шинжилгээний ажлыг чиглүүлэн ажилласан юм.

Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх хавар, намрын бүх арга хэмжээг хариуцсан нутаг дэвсгэрийн чиглэлийн мал сүрэгт графикт хугацаанд нь чанар, хүртээмжтэй хийж гүйцэтгэж ирлээ. Манай байгууллага 2009 онд МЭҮН-ээс ажил үйлсээрээ улсад 3 дугаар байранд шалгарч Хүнс, хөдөө аж ахуйн яамны  өргөмжлөл, мөнгөн шагналаар, аймгийн Засаг даргын "Жуух бичиг"-ээр шагнагдаж бидний ажлыг төр засаг үнэлсэн юм.

 

 

 

 

  Байршил

  Холбоо барих
  Мал эмнэлгийн газар

Хаяг: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Зэст баг,  Захиргааны III байр 3 дугаар давхарт төв оффис, 1 дүгээр давхарт Мал эмнэлгийн лаборатори байрлаж байна.

Утас : (+976) 7035-0099, (+976) 7035-9353
И-мэйл : info@vet.orkhon.gov.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00