info@vet.orkhon.gov.mn      (+976) 7035-0099, (+976) 7035-9353

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ-Хутагт мал эмнэлэг


Image

Эрдэнэ хутагт МЭҮН нь  Орхон аймгийн  Засаг даргын 2002 оны А/160 дугаар захирамжаар малын их эмч 1, малын бага эмч 1, туслах ажилчин 1  орон тоотойгоор үйл ажиллагаагаа эхэлсэн.  Захирал малын их эмчээр Д.Оюунчимэг, Мал зүйч Я.Бат-Орших, Малын их эмч Б.Зоригтбаатар, туслах ажилтан Д.Оюундэлгэр  нар ажиллаж байна

        Манай хамт олон 2002 оноос хойш   Орхон аймгийн  мал, амьтанд  халдварт болон халдваргүй /паразит/ өвчнөөс  урьдчилан сэргийлэх,  арга хэмжээг хэрэгжүүлэхийн зэрэгцээ мал бүхий аж ахуй нэгж компанитай гэрээ байгуулан  үйлчилгээ үзүүлэн  ажиллаж байна. 

Манай мал эмнэлэг нь өөрийн эмийн сангаараа монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн хянан баталгаажсан Монгол  ВИ.И.ТИ.НЕТ төрийн бус байгууллагын оруулж ирсэн Англи  улсын Нөрбрүк эмийн үйлдвэрийн  эм бэлдмэл, мөн МАЛЧИН МОНГОЛ  ХХК-ний   эх орондоо үйлдвэрлэсэн   эм бэлдмэлүүд,  Монветмед ХХК,  Агроматик-Монгол ХХК,  АНУ, Европын Холбооны гарал үүсэлтэй чанартай эм, биобэлдмэлээр малчиддаа үйлчилж байна.

Мөн  Майнд  тэч ХХК –ний Орхон аймаг дахь  гэрээт борлуулагчаар ажиллаж малын ашиг шим, сүүний гарц амьдын жинг  нэмэгдүүлж тамир тэнхээ оруулах үйлчилгээтэй  уурагт тэжээлийг хямд үнээр зарж  борлуулж байна. 

Өөрийн мал эмнэлэгтээ нохой,  муур болон жижиг  амьтныг үзэж, жижиг   мэс ажилбаруудыг  хийж, эмчилж,  мэргэжлийн зөвлөлөгөө зөвлөмж өгч ажиллаж байна.

2005 оноос эхлэн Монгол улсын Малын удмын сангийн үндэсний төвтэй  хамтран НҮБ-ийн төслөөр Франц, Чех улсын өндөр ашиг шимт бухны гүн хөлдөөсөн үрээр  хээлтүүлэг хийж  өнгөрсөн  хугацаанд Орхон аймгийн нийт 1226 үнээд зохиомол хээлтүүлэг хийгээд байна. .

                 

 

Хаяг: Орхон аймаг Баян-Өндөр сум, Согоот баг 6-1-4, Утас: 99065226 99355226

  Байршил

  Холбоо барих
  Мал эмнэлгийн газар

Хаяг: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Зэст баг,  Захиргааны III байр 3 дугаар давхарт төв оффис, 1 дүгээр давхарт Мал эмнэлгийн лаборатори байрлаж байна.

Утас : (+976) 7035-0099, (+976) 7035-9353
И-мэйл : info@vet.orkhon.gov.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00