info@vet.orkhon.gov.mn      (+976) 7035-0099, (+976) 7035-9353

“ЭРЧИМТ СҮРЭГ” ХХК


Image

“ЭРЧИМТ СҮРЭГ” ХХК  мал эмнэлэг нь 2003 онд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын А/75 дугаар захирамжаар байгуулагдан өнөөдрийг хүртэл 18 жилийн турш үйл ажиллагаагаа явуулж  байна.

 Чулуунхүү овогтой Цэрэндулам захиралтай  “Эрчимт сүрэг” ХХК МЭҮН гэсэн  итгэмжлэлийн гэрчилгээтэй  малын их эмч – 1, малын бага эмч – 1   ажиллаж байгаа бөгөөд гэрээгээр 2 туслах  ажилтан ажиллаж байна.

 ”Эрчимт сүрэг” МЭҮН нь аймгийн Мал эмнэлгийн газар болон Баян-Өндөр сумын Засаг даргатай жил бүр гурвалсан гэрээ байгуулан  үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд  Малчин багийн Ханхар, Өндөр улаан, Даахь, Орхоны хөвөө, Их Бага онгон, Шанд, Цоохор морьт, Хавцал, Хаях худаг, Ар булаг, Нүхт, Гэзгийн шил хөдөөний 12000 толгой мал 45 өрх, гэр хороололын Даваат, Яргуйт, Шанд багийн чиглэлд 25 өрх 1100 толгой мал, 3 байгууллагын 5000 толгой мал ба нийт 13000 толгой малд мал эмнэлгийн үйлчилгээг үзүүлж, вакцин тарилга, угаалга, туулгалт, боловсруулалтыг графикт хугацаанд хийж гүйцэтгэхээс гадна чанартай эм, бэлдмэлээр хангаж, малчид иргэдийн дуудлагаар үйлчилгээ үзүүлж, үйлчлүүлэгчдийн талархал, итгэлийг хүлээн ажиллаж байна.

 

  Байршил

  Холбоо барих
  Мал эмнэлгийн газар

Хаяг: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Зэст баг,  Захиргааны III байр 3 дугаар давхарт төв оффис, 1 дүгээр давхарт Мал эмнэлгийн лаборатори байрлаж байна.

Утас : (+976) 7035-0099, (+976) 7035-9353
И-мэйл : info@vet.orkhon.gov.mn
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00